Манай компани нь Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, ОУ-ын болон MNS стандартын хүрээнд ААНБ-ын ХАБЭА-н менежментийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, бизнес төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж боловсруулах, ажилтнуудад заавар, зааварчилгаа өгөх, бүх төрлийн сургалтыг зохион байгуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх зэрэг зөвлөх үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон сүүлийн үеийн дэвшилтэт технологи, программ хангамжийг ашиглан гүйцэтгэж байна.
Эрсдэлийн менежментийн системийг нэвтрүүлэх,
Эрсдэлд суурилсан үнэлгээ, эмзэг байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, үнэлэх,
ISO 45001:2018 стандартын нийцлийг хянах Дотоод аудитыг гүйцэтгэх,
Эрсдэлтэй ажлын байран дахь ажилчдын амь, нас, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааны даатгалын үйлчилгээ,
ХАБЭА-н олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэн ажиллаж байна.
Эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд бид туслана.
Харилцагчаа дээдэлж, мэргэшсэн багийн хүчээр бизнесийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэг цонхны үйлчилгээг үзүүлнэ.
Аюулгүй ирээдүйн төлөө
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, эрсдэлээ манай байгууллагад даатгаж, сэтгэл түвшин ажиллах нөхцөлийг бид бүрдүүлж ажиллаж байна
Төрийн өмчийн болон төрийн бус олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон ХАБЭА-н бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт зөвлөгөө мэдээллийг манай байгууллагаас мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.