Ачит Ундарга ХХК нь 2008 онд байгуулагдаж, эрсдэлийн удирдлага, санхүүгийн салбарт даатгалын зуучлалын үйлчилгээг амжилттай үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд эрсдэлийн удирдлага, даатгалын цогц үйлчилгээгээ хэрэглэгчид таниулж, зах зээлд байр сууриа олж чадсан анхдагч мэргэжлийн брокеруудын нэг билээ. Манай хамт олон иргэд, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчиддээ зөв цагт зөв үйлчилгээг хүргэж, амжилтаа баталгаажуулахад дотны туслагч, зөвлөх нь байж чаддагтаа баяртай байдаг. Бид хэрэглэгчидээ эрсдэлээ удирдахад нь зөвлөж бизнесийнх нь онцлогт тохирсон даатгалын хөтөлбөрийг боловсруулж, олон улсын стандартын дагуу даатгалын хамгаалалт авахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж байна. Мөн эрсдэл учирсан үед даатгалаас хохирлоо барагдуулахад шаардлагатай арга хэмжээг авах, нэхэмжлэлийн материалаа бүрдүүлж хохирлоо нэхэмжлэхэд зөвлөж ажилладаг. Түүнчлэн даатгалын үйлчилгээнээс гадна эрсдэлийн үнэлгээ хийлгэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын арга зүйн туслалцаа авах, даатгалын шуурхай үйлчилгээ, хохирлын үнэлгээ хийлгэх зэрэг эрсдэлийн удирдлагын бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг нээж зөвлөж өгдөгт манай хэрэглэгчид талархалтай байдаг.
Даатгалын зах зээлд мэдлэгтэй, мэдээлэлтэй, даатгалын үр шимийг хүртэж чаддаг хэрэглэгчийг бэлтгэж даатгалын харилцаанд идэвхитэй оролцох төлөвшлийг нийгэмд бүрдүүлснээр эх орондоо хамгаалалттай эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал бидний эрхэм зорилго мөн.
“Ачит Ундарга” нэрийн даатгалын үйлчилгээг бий болгож зах зээлд бат суурилуулах, үйлчилгээгээрээ олон улсын зах зээлд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх.
Үйлчлүүлэгчдээ чин сэтгэлээсээ хандаж, тэдний санхүүгийн аюулгүй байдал, амар амгалан байдалд түшиг тулгуур нь байж даатгалын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх нь бидний ҮНЭТ ЗҮЙЛ юм.
Даатгагчаа сонгоно гэдэг амаргүй хэрэг. Тэр дундаа өөрт таарсан зөв даатгалын бүтээгдэхүүн авч таныг хүнд цагт аврах даатгалын гэрээг байгуулна гэдэг бүр амаргүй.
Даатгалын гэрээ нь таны даатгуулах болсон шалтгаан, танд байгаа эрсдэл, даатгуулах хэрэгцээ шаардлагаас тодорхойлогдох тул бид таны хэрэгцээг судлаж танд зориулсан гэрээний загварыг гаргаж ирдэг.
Бид олон даатгалын компаниас үнийн санал авч танд хэрэгцээтэй хамгаалалтыг хамгийн сайн үнээр худалдах Даатгагчийг сонгож танд танилцуулна.
Даатгалын ерөнхий зарчимд нийцүүлэн таны даатгалын хамгаалалтыг хамгийн оновчтой эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаар шийдэж Тантай зөвшилцсөний үндсэн дээр даатгалын гэрээг зуучлан байгуулдаг.
Эрсдэл шилжүүлэх ажил өөрөө эрсдэлтэй тул энэ асуудлыг шийдэхэд БИД ТАНД ТУСАЛНА.
Танд хохирол учрав уу?
Одоо даатгалын гэрээний үр шимийг хүртэх цаг ирлээ. Хохирлыг нотлох, үнэлэх, даатгалаас хэдий хэмжээний мөнгө яагаад нэхэмжилж байгааг батлах, баримтжуулах гэдэг амаргүй хэрэг. Эд материалаар хохирч сэтгэл санаагаар унах хэцүү үед даатгалаас хохирлоо хэрхэн нэхэмжлэх вэ? Үүнийг шийдэхэд БИД ТАНД ТУСАЛНА.
Танд даатгалын талаар асуулт байна уу?
Бидний үйлчилгээний зорилго бол хэрэглэгчээ мэдээллээр хангах явдал юм.
Зөв оновчтой, хэмнэлттэй даатгуулж даатгалаас нөөц худалдаж авсны хэргийг хийдэг байх чадварыг бид Танд олгоно. Сургалт авах, зөвлөгөө хэрэгтэй бол БИД ТАНД ТУСАЛНА.