Entrust us your insurance

Our services

International health insurance

Хальтирч унах, бэртэх, элдэв зүйлд хавчуулагдах, гар хөлөө гэмтээх, зүсэх, түлэгдэх, элдэв хорт зүйл, хорт хийнээс хордох, угаартах, дээрээс юм унах, зам тээврийн осолд өртөх гэх мэт
Гал түймэрт өртөх, үер усанд автах, элдэв хорт ургамалд хордох гэх мэт
Морь малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах гэх мэт
Үйлдвэрлэлийн осолд өртөх, машин, галт тэрэг, онгоцоор болон усан онгоцоор зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэргээс үүдэн бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах
Бусдад зодуулах, хорлогдох, дайралтанд өртөх зэргээр урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас үүдэн бие махбодид бэртэл гэмтэл авахыг хэлнэ.

Ач холбогдол

Гэнэтийн осолд өртөж бие махбодид бэртэл гэмтэл авч амь насаа алдах, ажил хөдөлмөр эрхлэх чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдах эрсдэлтэй бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн хүндрэлд ордог. Энэхүү даатгал нь тухайн хугацаанд таныг санхүүгийн хүндрэлгүй даван туулахад тань туслана.

Үнэлгээг хэрхэн тогтоох вэ?
Даатгалын үнэлгээг Даатгуулагч өөрөө тогтооно.

Та хэдэн төгрөгний хураамж төлөх вэ?
Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, даатгалд хамрагдах хугацаа, даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийг тогтооно.

Үнийн санал авах

EN